• info@eec.mn
  • +976 70119498

Сурагч

зургаа.Сүүлийн алхмын өмнө

Мэргэжлээ сонгох бидний аялал эцсийн зогсоол дээрээ ирж байна. Цааш хөдлөхөөсөө өмнө сүүлийн нэг сар гаруй хугацаанд үргэлжилсэн адал явдлаа хураангуйлж үзье.  

Нэг аяллын төгсгөлд, нөгөө аяллын өмнө

Адал явдал туулж яваа хүн бүр өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, нөхцөл байдалд дасан зохицох ёстойн адилаар хуримтлуулсан туршлага, олж авсан шинэ мэдлэгтээ уялдуулж карьераа өөрийн хүссэн байдлаар бүтээх боломж таны өмнө бүрэлдэх болно. Холын аянд гарах, зөв мэргэжлээ сонгох хоёр яг адилхан үйл явдал учраас замд тань тулгарах олон сорилтод бууж өгөлгүй тууштай байж, асуудал таарах бүрд нээлттэй хандахыг хичээгээрэй. Мөн өөрийгөө болон бусдыг ч бас амьдралд суралцаж яваа гэдгийг санаж, уян хатан хандахаа мартуузай.

Харин одоо аяллынхаа сүүлийн алхмыг эхлүүлцгээе.

 

Сонголт: Сургуулиа сонгохын өмнө

Монгол дахь их, дээд сургуулийн тухай статистик

Манай улсын хэмжээнд одоо үргэлжилж буй 2022-2023 оны хичээлийн жилд нийт 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Эдгээр их, дээд сургууль, коллежийн 16 нь төрийн өмчийн, 50 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага. Нийт сургалтын байгууллагын 92.8% нь Улаанбаатар хотод төвлөрдөг бол үлдсэн 7.2% нь хөдөө, орон нутагт сургалтын үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Их, дээд сургууль, коллежид нийт 145,267 суралцагч (88,823 буюу 61.1% нь эмэгтэй, 56,444 буюу 38.9% нь эрэгтэй) суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилийн нийт суралцагчдын тооноос 3,387 буюу 2.3%-аар буурсан үзүүлэлт юм. Шинээр элссэн 26,316 суралцагчдын 62.9%-ийг эмэгтэй, 37.1%-ийг эрэгтэй суралцагч эзэлж байна. Нийт суралцагчдын:

Та дэлгэрэнгүй жагсаалттай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Гарын авлагууд

МУИС-ийн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу, хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

ХААИС-ийн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу,

ШУТИС-ийн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

МУБИС-ийн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

СУИС-ийн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

АШУҮИС-ийн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

СЭЗИС-ийн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

 

Карьерт сургууль хэрхэн нөлөөлдөг вэ?

Боловсрол чухал. Мэргэжил чухал. Карьер чухал. Энэ бүх чухал зүйлийн эхлэлийн цэг учраас сургуулиа зөв сонгох нь илүү чухал гэсэн үг. Ирээдүйн амьдралыг бүхэлд нь шийдэж мэдэх энэхүү том шийдвэрийн өмнө ирээд ахлах ангийн сурагч нар тулгамдах нь бий. Чухал сонголт, том шийдвэрийн өмнө сандардаггүй хүн гэж хаана байх билээ дээ. Юуны өмнө ямар ч том асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж үзвэл хялбар болдог зарчмыг ашиглаад үзье.

Сургууль, мэргэжлээ сонгох шийдвэр байнгын, нэг удаагийн байх албагүй бөгөөд бодлоо өөрчилж, өөр хувилбаруудыг судлах нь хэвийн зүйл гэдгийг санаарай. Түүнчлэн аль болох сайн судалж, тунгаан бодох тусам урт хугацаанд амжилттай, сэтгэл ханамжтай амьдралд хүргэх сонголт хийх магадлал нэмэгдэнэ гэдгийг ч бас санахад илүүдэхгүй биз ээ.

 

 

Сургуулиа сонгоход анхаарах 7 зүйл

  1. Академик зохицол. Та өөрийн сонирхол, зорилгодоо нийцсэн хөтөлбөр болон хичээлээр мэргэшсэн сургуулиудыг судлах хэрэгтэй. Мөн сургалтын хөтөлбөр, хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон оюутнууддаа үзүүлдэг дэмжлэгийг тооцох нь ухаалаг алхам болно.
  2. Орчин. Сургуулийн байршил, оюутны дотуур байр болон орчны нөхцөл байдлыг судалж үзээрэй. Та ямар орчин, уур амьсгалд илүү тайван, урам зоригтой байж чадахаа мэдэж байгаа бол түүндээ тохирох сургууль олоход л хангалттай.
  3. Нэр хүнд, нөөц боломж. Сургуулийн нэр хүнд, төгсөгчдийн амжилт, нөөц боломж болон түүнийгээ оюутнууддаа хэрхэн зориулдгийг судлаарай. Оюутныхаа амжилтад зориулж эрдэм шинжилгээний ажилд нь зөвлөгөө өгдөг, карьерын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байх нь том давуу тал болно.
  4. Зардал, санхүүгийн дэмжлэг. Сургалтын төлбөрөөс гадна бусад зардлуудын хэмжээг судлах нь зүйтэй. Дараа нь, төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт хувилбаруудыг эртнээс судалж өөрийгөө бэлтгээрэй. Тухайн сургуульд суралцсанаар гарах урт хугацааны ашиг тусыг таамаглах, гаргасан зардлаа хөрөнгө оруулалтын үүднээс хандаж хэр ашигтай байхыг нь тооцож үзээрэй.
  5. Нэмэлт үйл ажиллагаа. Таны сонирхсон хичээлээс гадуурх үйл ажиллагаа, клуб, спортын хөтөлбөр санал болгодог сургууль хайж олоорой. Ийм төрлийн үйл ажиллагаанд оролцох нь оюутан насны сайхан дурсамж бүтээх, хувийн хөгжил, харилцаа холбоогоо сайжруулах боломжийг олгодог.
  6. Багш оюутны харьцаа. Нэг багшид ногдох оюутны тоо цөөн байдаг сургууль сонгох нь ухаалаг алхам болно. Ингэснээр суралцах явцдаа багштайгаа илүү сайн харилцаа үүсгэх, өөртөө зориулагдсан байдлаар боловсролын үйлчилгээ авах гэх мэт давуу талтай.
  7. Биечлэн уулз. Сонирхож байгаа сургуульдаа өөрийн биеэр очоод үзээрэй. Сургуулийн орчин нөхцөлтэй танилцахаас гадна багш ажилтан, оюутнуудтай ярилцвал та өөртөө хэрэгтэй олон мэдээлэл авах боломжтой.

 

Шийдвэр гаргахын өмнө

Бидэнтэй хамт мэргэжил сонголтын аялалд гарч, бариандаа амжилттай хүрэлцэн ирсэн танд баяр хүргэе. “Алхам алхмаар” мэргэжил сонголтын аяны хүрээнд эхлээд бид өөрийгөө судалж, хувийн онцлог, зан төлөв болон үнэт зүйл сонирхол зэрэг хүчин зүйл мэргэжил сонголтод ямар чухал болохыг олж мэдсэн. Дараа нь, ажил мэргэжил, хөдөлмөрийн зах зээл гэх мэт нийгмийн хүчин зүйл, орчин цагийн хандлагад төвлөрч судалсан. Харин одоо сургуулиа зөв сонгохын тулд үүний ач холбогдол, судлах арга замтай танилцсан учраас одоо танд шийдвэрээ гаргах л үлдэж байна.

Шийдвэр гаргахдаа гурван алхмаа дагаж, энэ хугацаанд олж мэдсэн зүйлсээ санаарай. Мөн шаардлагатай бол бидэнтэй холбогдоорой. Бид танд туслахад үргэлж бэлэн байх болно. Амжилт хүсье.

 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-59
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-59

Балжинням
2023 оны 12 сарын 26
[66.181.161.210]
Өөрийн мэргэжилээ баталж авсан
Нурсауле
2023 оны 02 сарын 20
[202.126.90.125]
Хэрэгтэй мэдээ мэдээлэл байлаа баярлалаа
Dulguun
2023 оны 02 сарын 16
[64.119.16.55]
Мэргэжил сонгоход маш хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
Dashnym
2023 оны 02 сарын 15
[202.126.90.122]
Saihan sanagdaa
Mungunzul
2023 оны 02 сарын 15
[202.126.90.62]
Goy
Bujinlkham
2023 оны 02 сарын 15
[202.126.88.105]
Meregjile songohod tusalla
Саран
2023 оны 02 сарын 15
[202.126.90.62]
Гоё2
Сугармаа
2023 оны 02 сарын 11
[64.119.23.79]
Ажио мэрэгжлээ сонгохын тулд сэтгэл ханамж өндөр байна
Oyumaa
2023 оны 02 сарын 11
[66.181.161.124]
Bayrlalaa
Odko Odgerel
2023 оны 02 сарын 10
[202.126.90.152]
Мэргэлжил сонголтын талаар олон мэдлэгтэй боллоо
А.Бадамшүр
2023 оны 02 сарын 10
[202.126.90.52]
Таалагдлаа
Минжинсор
2023 оны 02 сарын 10
[202.126.88.236]
Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа!
Saikhanjargal
2023 оны 02 сарын 10
[203.91.115.39]
Taalgdsn
Д Бямбадорж
2023 оны 02 сарын 10
[202.126.89.205]
Morodlo biluleh
Ц.Мөнхтогтох
2023 оны 02 сарын 10
[202.126.89.131]
Таалагдла
О.ТҮВШИНБАЯР
2023 оны 02 сарын 10
[202.126.88.113]
Таалагдсан
Bekhbat
2023 оны 02 сарын 10
[202.126.89.30]
Nice job
Altankhuyg
2023 оны 02 сарын 10
[66.181.161.63]
.
Monhdash
2023 оны 02 сарын 10
[202.126.89.59]
Goe2
Т.Ганзориг
2023 оны 02 сарын 10
[66.181.161.171]
гал2
Mandahnar
2023 оны 02 сарын 10
[202.55.188.104]
bargl oilgh shahlaa yrn bl unshaaq axx
С.Сарнай
2023 оны 02 сарын 10
[202.55.188.104]
Гоё2
С.Сарнай
2023 оны 02 сарын 10
[202.55.188.104]
Гоё2
М.Сайханамбуу
2023 оны 02 сарын 10
[202.55.188.104]
Гоё2
J Nandin erdene
2023 оны 02 сарын 10
[202.55.188.104]
oiloglo
Энхмөрөн
2023 оны 02 сарын 10
[66.181.161.66]
Таалагдав.
Энхмөрөн
2023 оны 02 сарын 10
[66.181.161.66]
Таалагдав.
Энхмөрөн
2023 оны 02 сарын 10
[66.181.161.66]
Таалагдав.
,,өлзийбат
2023 оны 02 сарын 10
[202.55.188.125]
taalagdlaa
Aruintsetseg
2023 оны 02 сарын 10
[202.126.90.99]
Nomgon 8a taalagdlaa
Н.Төөрүүл
2023 оны 02 сарын 10
[202.5.199.236]
Увс аймгийн Цагаанхайрхан сумын ЕБС ийн 9а ангийн 22 сурагч уншиж танилцлаа.Ирээдүйн мэргэжилээ сонгоход нь дэмжлэг болохуйц чухал мэдээлэл байлаа .Баярлалаа
Тэнгис
2023 оны 02 сарын 10
[202.126.88.78]
Баянхоногор аймаг Бууцагаан сумын 8а анги Таалагдлаа
С. Гантөмөр
2023 оны 02 сарын 10
[202.126.90.101]
Маш таалагдлаа
С. Гантөмөр
2023 оны 02 сарын 10
[202.126.90.101]
Маш талагдлаа
dashdemberel
2023 оны 02 сарын 10
[202.55.188.83]
baynhongor aimgiin baynlig sum 10a Dashdemberel
М.Мөнгөнбаатар
2023 оны 02 сарын 10
[202.55.188.103]
хэрэгтэй мэдээлэл бна
8a Нарантунгалаг
2023 оны 02 сарын 10
[202.55.188.97]
Маш таалагдлаа
Ц.Дэжидмаа
2023 оны 02 сарын 10
[203.91.115.50]
Таалагдлаа
9а Уулзахзаяа
2023 оны 02 сарын 10
[202.126.88.64]
Таалагдлаа
О.Хулан
2023 оны 02 сарын 10
[66.181.161.120]
Баянхонгор аймаг Бууцагаан сумын 8б анги Таалагдлаа
Б.Гансувд
2023 оны 02 сарын 10
[66.181.161.120]
Баянхонгор аймаг Бууцагаан сумын 8б анги таалагдлаа.
Г.Төгөлдөр
2023 оны 02 сарын 10
[202.55.188.103]
Гоё мэдээлэл байна
М.Даваажаргал
2023 оны 02 сарын 10
[202.55.188.103]
Хэрэгтэй чухал мэдээлэл байна
TENGIS
2023 оны 02 сарын 10
[66.181.161.68]
Saihan sum Nomgon 3r bag 8a angiin suragch A.Tengis
Enhbayr
2023 оны 02 сарын 10
[66.181.161.133]
Tarialan sumin 1duger surguulin 10a angiin suragch B.Enhbayr
Nomin
2023 оны 02 сарын 10
[202.126.89.26]
Selenge aimag bayngol sumiin 12a angiin suragch A.Nomin
Отгонбаяр
2023 оны 02 сарын 10
[202.126.90.95]
Сэлэнгэ Баянгол 8в ангийн эцэг эх мэдээлэлтэй танилцлаа баярлалаа
Э.Номин
2023 оны 02 сарын 10
[202.126.89.190]
BXP Baatsagaan 9B
2023 оны 02 сарын 10
[202.55.188.84]
Энгүүн
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Баянхонгор аймгийн Баацагаан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч мэдэээлэлтэй танилцлаа
Энгүүн
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Баянхонгор Баацагаан ЕБС-ийн 9а ангийн сурагч мэдээлэлтэй танилцлаа
ЕБС сургууль Мөнхсоё
2023 оны 02 сарын 10
[202.5.199.46]
Баянхонгор Бөмбөгөр сум 8Б анги Таалагдсан
Monkhmandah
2023 оны 02 сарын 10
[202.126.89.97]
Selenge Bayangol 8b taalagdalaa
Monkhmandah
2023 оны 02 сарын 10
[202.126.89.97]
Selenge Bayangol 8b taalagdalaa
Намуундарь
2023 оны 02 сарын 10
[202.126.89.189]
Баярлалаа
О.Баярхүү
2023 оны 02 сарын 09
[202.126.90.121]
Нийтлэлийг уншиж танилцлаа. Баярлалаа.
Л.Тунгалаг
2023 оны 02 сарын 09
[202.126.89.236]
Маш их хэрэгтэй мэдээлэл бна. Баярлалаа Амжилт хүсье
Түвшинжаргал
2023 оны 02 сарын 09
[202.55.188.89]
Мэргэжилээ сонгоход тусаллаа.Баярлалаа
О. Цэлмүүн
2023 оны 02 сарын 09
[202.55.188.101]
Ойлголоо