• info@eec.mn
  • +976 70119498

Эцэг эх

ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨХӨД СУРАЛЦАГЧДАД ШААРДЛАГАТАЙ МЭДЛЭГ, ЧАДВАР

Ирээдүйгээ төсөөлөх, төлөвлөх

ЕБС-ийн ахлах ангийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны явцад хүүхдүүд өөрсдийн ирээдүйн талаар төсөөлж, түүнийгээ төлөвлөх шаардлагатай болно. Өсвөр насны ямар ч  хүүхдийн хувьд энэ бол амархан даалгавар биш. Ирээдүйгээ төлөвлөж сурахад тэдэнд тодорхой мэдлэг, чадвар шаардлагатай болно. 

Ирээдүйгээ төсөөлж, төлөвлөхөд суралцагчдад дараах мэдлэг шаардлагатай. Үүнд:

Дээрх мэдлэгийг хэрэглэхтэй холбоотой дараах чадвар зайлшгүй чухал. Юуны өмнө ажил мэргэжлийн оновчтой сонголт, ухаалаг, бодитой шийдвэр гаргах, энэ шийдвэрт нөлөөлөх нийгэм-эдийн засаг болон газарзүйн нөхцөл байдлын онцлогийг мэддэг байхын тулд суралцагчид ажил мэргэжил болон сургалтын талаарх хөндлөнгийн мэдээллийг тайлбарлаж, өөрийн мэддэг мэдээлэлтэй (өөрийнхөө талаарх мэдлэг, итгэл үнэмшил) уялдуулан хэрэглэж чаддаг байх хэрэгтэй.

Бид хөдөлмөрийн зах зээл, түүний ажил мэргэжлийн талаар хязгаарлагдмал ойлголт, мэдлэгтэй

Бидний мэдлэг хязгаартай. Эцэг эхчүүд бид бүхэн ажлын ертөнц, манай улсын хөдөлмөрийн зах зээлд байдаг бүх ажил мэргэжил, технологийн дэвшлийн нөлөөгөөр устаж үгүй болж байгаа ажил мэргэжил, шинээр гарч ирж байгаа ажил мэргэжлийн талаар хязгаарлагдмал мэдлэгтэй. Ийм учраас бидний үр хүүхэддээ ажил мэргэжлийн талаар өгдөг санал, зөвлөгөө хуучирсан эсвэл хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон цаашдын бодит нөхцөл, боломжуудыг орхигдуулсан шинж чанартай байдаг. 
 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-0
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-0