• info@eec.mn
  • +976 70119498

Сургууль

СУРАЛЦАГЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ, УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАХ ҮНДСЭН НӨХЦӨЛ

Ажил мэргэжлийн төлөвлөлт хийхэд зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар болон төлөвлөлт хийхэд нөлөөлөх орчны хүчин зүйлийн талаарх мэдээлэл олгох болно. Түүнчлэн ахлах ангид сонгох хичээл, төрөлжилт, мэргэжлийн боловсрол, сургалт болон их, дээд сургууль болон сургалтын сонголт, ажиллах хүчинд тавигдах шаардлага зэрэг асуудлыг авч үзнэ.


  1. Ирээдүйгээ төсөөлөх, төлөвлөх - Суралцагчид өөрсдийн ирээдүйн талаар төсөөлж, түүнийгээ төлөвлөх шаардлагатай болно. Өсвөр насны ямар ч хүүхдийн хувьд энэ амархан даалгавар биш. Энд тодорхой мэдлэг, чадвар шаардлагатай байдаг. 
  2. Ирээдүйгээ төсөөлж, төлөвлөхөд суралцагчдад дараах мэдлэг, чадвар хэрэгтэй байдаг. Үүнд:
    • Өөрийнхөө чадвар, ажил мэргэжлийн сонирхлын талаарх мэдлэг
    • Ажил мэргэжил, ажлын ертөнц, тодорхой ажил мэргэжилд тавигдах хувь хүний болон мэргэжлийн шаардлага, энэ ажил мэргэжлийг эзэмших боловсрол, сургалтын боломж болон ажил хайх арга замын талаарх мэдлэг
    • Бүх төрлийн сургалтын (өдрийн, эчнээ, оройн, зайны болон цахим сургалтын) сонголтын талаарх мэдээлэл
    • Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалт болон зайны болон цахим сургалтын хөтөлбөрийн агуулга
    • Тухайн хөтөлбөрөөр суралцаж эзэмших мэргэжил, мэргэшил
    • Сургалтын хугацаа, зардлын талаарх мэдлэг
    • Тухайн хөтөлбөрийг дүүргэсний дараа ажил хөдөлмөр эрхлэх боломжийн талаарх мэдлэг
    • Ажилгүй нөхцөл байдлыг хэрхэн удирдахтай холбоотой мэдлэг чадвар
    • Ажил хэрхэн хайх тухай мэдлэг
    • Ажил мэргэжлийн төлөвлөлт хийхдээ яаж, хаанаас мэдээлэл олох тухай мэдлэг
    • Дээрх мэдлэгийг хэрэглэхтэй холбоотой дараах чадвар зайлшгүй чухал. Юуны өмнө ажил мэргэжлийн оновчтой сонголт, ухаалаг шийдвэр гаргахын тулд суралцагчид ажил мэргэжил болон сургалтын талаарх хөндлөнгийн мэдээллийг тайлбарлаж, өөрийн мэддэг мэдээлэлтэй (өөрийнхөө талаарх мэдлэг, итгэл үнэмшил) уялдуулан хэрэглэж чаддаг байх хэрэгтэй.
  3. Орчин нөхцөл: Нийгэм-эдийн засаг, газарзүйн хүчин зүйлийн нөлөөлөлАжил мэргэжлийн шийдвэр гаргахад хөндлөнгийн хүчин зүйлийг заавал харгалзах шаардлагатай. Гэр бүлийн нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, эцэг эхийн хүлээлт, эцэг эхтэйгээ харилцах харилцаа, гэр бүлийн уламжлал, газарзүйн байршил зэрэг нь суралцагчийн шийдвэрт нөлөөлдөг. 
  4. Бид хөдөлмөрийн зах зээл, түүний ажил мэргэжлийн талаар хязгаарлагдмал ойлголт, мэдлэгтэйМэдээж бид бүгдийг мэдэхгүй. Ажлын ертөнц, манай улсын хөдөлмөрийн зах зээлийн орчин, нөхцөл, ажлын байрны боломж, олон янзын ажил мэргэжил, тэдгээрийн төлөвийн талаар бүгдийг мэдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл бидний мэдлэг маш хязгаарлагдмал юм. 
  5. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч төдийгүй улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг - Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ажил мэргэжлийн чиг баримжаа нь зөвхөн суралцагчдад судлах хичээл, хөтөлбөрөө сонгоход дэмжлэг болоод зогсохгүй суралцагчийн насан туршийн ажил, амьдрал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. 
Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-0
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-0