• info@eec.mn
  • +976 70119498

Мэдээ, мэдээлэл

Ном яагаад унших хэрэгтэй вэ? Түүний ашиг тус

Стресс тайлна - "Sussex" их сургуулийн хийсэн судалгаагаар хамгийн багадаа зургаан минут турш ном унших нь стрессийг 68 хувь хүртэл бууруулдаг болох нь тогтоогджээ. Тиймээс стрессээ тайлахад сонирхолтой, сайн ном тус болдог байна.

Үгийн баялаг нэмэгдэнэ - Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг харилцаанд хэрэглэгддэг байна.  Харин ном уншсанаар үг идэвхжин сэргэж, санаа бодол арвижиж, үгийн баялаг нэмэгддэг аж.

Сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг - Бид ном уншихдаа зохиолд гарч буй зүйлийг ойлгохын тулд ямар нэгэн байдлаар толгойгоо ажиллуулж, илүү өргөн хүрээтэй сэтгэж эхэлдэг байна.

Нойронд эерэгээр нөлөөлнө - Хэрэв унтахын өмнө тогтмол ном уншаад байвал удалгүй организм чинь үүнд дасаж, уншлага нь унтах дохио болно. Ийм маягаар тогтмол цагт унтаж амарвал өглөө нь цовоо сэргэлэн сэрдэг.

Зөв бичиж сурна - Зөв бичиж сурахын тулд заавал дунд сургуульд үзэж байсан “Гээгдэх эгшгийн дүрэм” зэргийг давтах шаардлагагүй. Зүгээр л ном уншаад бай. Аяндаа үг нүдлэгдэж, алдаатай бичсэн үг чинь “нэг л биш” харагдаад эхэлнэ.
 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-0
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-0